学生の声
皆さんお元気ですか?私の名前はソロンゴです。現在25歳です。私は日本でこの文章を書いています。
2022 年にモンゴルのIET大学の食品学部を卒業し、食品生産サービス技術者の学位を取得しました。 私はいまインターンシップで1年間をすごした会社で正社員として働いています。
子供の頃から日本語に興味があり、高校を卒業したら日本で勉強したい、働きたいと思って独学で日本語を勉強していました。しかし、留学や海外生活は誰もが簡単にできるものではありません。高校を卒業した私は日本に留学したいと思っていましたがチャンスがないまま学生生活を送っていたところ、インターンシップの話を知りました。子供の頃から夢見ていた小さな夢が叶うと思い、とても幸せな気持ちでこの機会をつかみ、1年間のインターンシップを終えることができました。 日本で生活するという夢の実現へのきっかけをくれたIET大学の先生たち、そしてGLOWの皆さんに心から感謝しています。
1年間のインターンシップでは多くの学びがありましたが、その中で最も良かったことは給料をもらいながらモンゴルの大学で学んだ知識を日本で実践できたことです。
日本でのインターンシップ期間中に、私は将来自分のレストランを持つという新しい夢を見つけることができました。 新しい目標ができたからこそ、日本語だけではなく、日本の食文化や接客サービス、日本人の働き方などとても多くのことを吸収しました。1年間のインターンシップを終え、卒業した後、またここに戻ってみんなと働くことができ、自分のレストランを持つという将来の目標に一歩近づきました。
苦しいことがあっても諦めずに毎日頑張ってください。本当にありがとうございました。
Сайн байцгаана уу.
Алс хол арлын Япон орноос та бүхэнтэй мэндчилж байна. Намайг Солонго гэдэг. Одоо 25 настай. 2022 онд Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжилээр Техник технологийн дээд сургуулийг төгссөн. Одоогоор олон улсын дадлагажигч оюутан хөтөлбөрийн хүрээнд Япон улсад дадлага хийсэн компанидаа мэргэжилээрээ ажиллаж амьдарч байна.
Хүүхэд байх үеээсээ л эхлэн Япон хэлийг сонирхож бие даан сурч эхэлсэн маань ахлах сургуулиа төгсөөд Япон улсад сурч хөдөлмөрлөх хүсэлтэй болгосон гэж боддог. Гэвч гадаадад сурч амьдрана гэдэг нь хүн бүрийн хүслээр болдог зүйл биш байсан бөгөөд 10 жилийн сургуулиа төгсөөд Японд сурахаар явах хүсэл маань бүтээгүй боловч Монголдоо дээд сургуульд сурч байхдаа Олон улсын дадлагажигч оюутан хөтөлбөрийн тухай олж мэдсэн. Хүүхэд байх үеэс мөрөөдөж байсан хүсэл мөрөөдөл минь биелэж, Япон улсад нэг жилийн хугацаатай дадлага хийх боломж олдсонд маш их баяртай байлаа. Хүүхэд насны маань мөрөөдлийг биелэлээ олоход тусалж дэмжсэн Техник технологийн дээд сургуулийн сургалтын алба болон багш нар мөн “ГЛОВ” компанидаа чин сэтгэлээсээ талархалж буйгаа энэ дашрамд хэлмээр байна. Нэг жилийн хугацаатай дадлала маань олон давуу талтай байсны хамгийн онцлох зүйл нь цалинтай дадлага байсан. Мөн энэхүү дадлагараа Монголдоо сурч мэдсэн онолын мэдлэгээ Япон оронд улам бататгаж илүү ихийг сурч мэдэж авсан. Японд нэг жил дадлага хийх хугацаандаа миний хувьд бас нэгэн том зорилгыг өөртөө тавьсан бөгөөд энэ зорилго маань ирээдүйд өөрийн нэрийн ресторантой болох юм. Энэхүү зорилгодоо хөтлөгдөн улам хичээж япон хэлийг улам илүү гүнзгий сурч , Япон улсын хоолны соёл, үйлчилгээний соёл, Япон орны аж амьдрал гэх мэт маш олон зүйлийг надад сургасан нэг жил болж өнгөрсөн. Ингээд нэг жилийн дадлага маань ч дуусч амжилттай хамгаалсан би дадлага хийсэн компанидаа үндсэн ажилтнаар ажиллаж ирээдүйн Өөрийн нэрийн ресторантай болох зорилгодоо нэг алхам ойртон Япон улсад ажиллаж амьдарч байна. Эцэст нь хэлэхэд миний өөртөө байнга хэлдэг хэлэх дуртай үг байдаг Эзэн хичээвэл заяа хичээнэ
Бүгдээрээ бууж өгөлгүй өдөр бүр хичээгэйрэй баярлалаа та бүхэндээ .








